Гэрээ албан бичгийн нэгдсэн лавлах

СОНОРДУУЛГА
Сайн байна уу? Манай сайтад хандсан та бүхэнд баярлалаа. Энэхүү сайтыг анх 2005 оны 8 дугаар сард нээсэн бөгөөд нийт 3 удаа шинэчилсэн юм. Манай сайт хэрэглэгчиддээ бүх мэдээллийг үнэ төлбөргүй ашиглах боломж олгодог нь угтаа бидний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр хэмээн үзэж, сэтгэлийн цэнгэл эдэлсээр ирсэн билээ. Гэтэл хэсэг бүлэг хувь хүн манай гэрээг татан авч олон нийтийн байгууллагын нэрээр  Си Ди болгон борлуулж орлого олох, бас хэсэг бүлэг нөхдүүд File.mn сайтад үнэтэйгээр татаж авахаар байршуулах, манай сайтаас зохион байгуулсан Гэрэг арга хэмжээнд оролцсон зарим нөхөд өөрийн сайтдаа гэрээг минь бөөнд нь татаж авахаар байршуулах, ойролцоо чиглэлийн сайтууд ичих ч үгүй ядаж эх сурвалжаа дурьдалгүйгээр татаж авах хэлбэрээр байршуулах зэргээр уулгалан довтолж урмыг хугалсан билээ.

Гэвч бид шантраагүй ээ. Сайтынхаа бүх мэдээллийг хураан авч дахин боловсруулж улам хүчирхэг, амтлаг, өгөөжтэй мэдээллийн сан үүсгэхээр чармайн ажиллаж байна.

Мэдээлэл нэмэлгүй их удлаа. Цаг хугацаа бүхнийг эмчлэхийн үлгэрээр дахин мэдээлэл шинээр оруулах хүсэл ч бадарч байна. Уншигч та нарыгаа ч их саналаа. Одоо манай "Үнэгүй татаж авах" цэс доторх гэрээний хуучин загварууд болон "Бизнес эхлэх" цэс доторх туршилтын мэдээлэл маань 400 000 гаруй удаа уншигдаад байгааг харах тусам ахин бүтээх бахтай сэтгэлийг бадрааж байна. Манай  сайтын хандалт 500 000-д хүрэхэд мэдээллээ бүрэн шинэчилж оруулах болно.

Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байж, ажлаа хийхийг шаардсан мэйлийг тасралтгүй ирүүлэн урам хайрлаж байсан уншигч та бүхэндээ баярлалаа.Удахгүй нүүр дүүрэн мэдээлэл, тархи дүүрэн мэдлэг түгээсэн манай сайт дахин мэндлэх болно.

Бид бусдын мэдээллийг хуулж авдаггүй цор ганц мэдлэг оюундаа тулгуурласан үндэсний оюуны үйлдвэрлэгч байсаар ирсэн, байгаа, байх ч болно гэдгээ та бүхэндээ ёслол төгөлдөр амлаж байна.
Хүндэтгэн ёсолсон Администратор
2011/10/08