МЭРГЭЖИЛТЭН GEREE.MN ЦАХИМ ХУУДСЫГ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ

Нэг. Мэргэжилтэн

  1. Www.geree.mn (цаашид “geree.mn” гэх)-д бүртгүүлж, мэргэжилтний нууц үг авсан хариулах, бичиг баримт захиалгаар бэлтгэх, хуулийн зөвлөгөө өгөх эрхтэй этгээд болох хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурор, эрх зүйч, хуулийн фирм (цаашид “мэргэжилтэн” гэнэ) нь geree.mn-ээр онлайн зөвлөгөө өгөхтэй холбогдсон харилцаанд дагаж мөрдөнө. 
  2. Мэргэжилтэн үйлчилгээг ашиглахын тулд эхлээд geree.mn-д бүртгүүлэн нэвтрэх эрхийг авна.
  3. Мэргэжилтэн өөрийн нэр, нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцах ба нэвтрэх нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв мэргэжилтний цахим хуудаст нэвтрэх эрхийг гуравдагч этгээд ашигласан байж болзошгүй гэж үзвэл geree.mn-д даруй мэдэгдэнэ.
  4. Мэргэжилтэн нь өөрийн нэр, мэргэжил, төгссөн сургууль, утасны дугаар, цахим хаяг, хувийн намтараа /шагнагдсан бол цол тэмдэгээ бичих/ үнэ зөвөөр бөглөх үүрэгтэй. Учир нь хэрэглэгчид хуульч сонгох үед мэргэжилтний мэдээлэлтэй танилцаж хууль эрх зүйн зөвлөгөө авах шаардлагатай бол бүртгэлтэй холбоо барих хэрэгслүүд рүү хандах болно.
  5. Мэргэжилтэн асуултанд хариулах, бичиг баримт захиалга авах, хуулийн зөвлөгөө өгөхдөө geree.mn сайтад байрлах өөрийн Асуултын самбар хэсгээс хэрэглэгчдийн ирүүлсэн мэдээллэтэй танилцаж зөвлөгөө өгнө.

Хоёр. Хуульчдын ажиллагаа

  1. Geree.mn нь хэрэглэгчдийн хууль эрх зүйн хүрээнд асуусан асуултад зөвхөн мэргэжилтэн хэрэглэгчид хариулт өгөх эрхтэй.
  2. Мэргэжилтэн асуултанд хариулах бүртээ оноо цуглуулах ба энэ  оноо нь жишиг оноонд хүрвэл мөнгөн хэлбэрийн урамшуулал авах
  3. Мэргэжилтэн хэрэглэгчийн илгээсэн төлбөрт асуултанд хариулснаар тухайн төлбөрөөс авч өөрийн дансан дах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлнэ.
  4. Мэргэжилтэн хэрэглэгчийн илгээсэн бичиг баримтын захиалга авч бэлдэж өгснөөр тухайн төлбөрөөс авч өөрийн дансан дах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлнэ.
  5. Мэргэжилтэн хэрэглэгчийн бусад хэлбэрийн төлбөрт үйлчилгээ үзүүлснээр тухайн төлбөрөөс авч өөрийн дансан дах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлнэ.

Гурав. Geree.mn-ийн үйл ажиллагаа

  1. Geree.mn-ийг байнгын буюу 24 цагийн хугацаанд мэргэжилтэн ашиглах боломжтой байна.
  2. Geree.mn нь мэргэжилтний нууцад хамаарах мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгална. Харин мэргэжилтэнтэй холбоотой мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд түүнийг гарган өгч болно.

Дөрөв. Хариуцлага

  1. Мэргэжилтэн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарсан асуудлыг бүрэн хариуцна.
  2. Мэргэжилтэн нэвтрэх эрх авах болон мэргэжилтний нэр, нууц үгийн нууцлал, өөрийн талаарх мэдээлэл үйлдлийн үр дагаварыг бүрэн хариуцна.
  3. Мэргэжилтэн энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд geree.mn өөрийн санаачилгаар тухайн мэргэжилтний нэвтрэх эрхийг хасч, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
  4. Мэргэжилтэн нь гуравдагч этгээдэд болон geree.mn-ий сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль тогтоомжийн дагуу барагдуулах үүрэгтэй.
  5. Мэргэжилтэн холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна. 

Тав. Хэрэглэгдэх хууль, маргаан шийдвэрлэх

  1. Энэхүү нөхцөлөөр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.
  2. Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг geree.mn-ийн байрлаж байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ.