GEREE.MN ЦАХИМ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Geree.mn –Онлайн хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд иргэд хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагуудаар биечлэн очиж цаг хугацаа, зардал гаргахгүйгээр цахим хуудсаар дамжуулан хуульчидтай холбогдон зөвлөгөө авах боломжтой.

Бид онлайн хэлбэрээр хуульчидтай холбогдон зөвлөгөө авах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, тодорхой хэрэг маргаанд оролцох, хэрэглэгчийн нөхцөлд тохирсон гэрээний загвар хамтран бэлдэх үйлчилгээ үзүүлнэ.

Хуульч, эрх зүйч, өмгөөлөгчид энэхүү үйлчилгээнд нэгдсэнээр нэр хүндээ өсгөх боломжийг бид олгож байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Geree.mn-ий эрхэм зорилго нь Монгол Улсад хүртээмжтэй, шинэлэг хууль зүйн цахим үйлчилгээ үзүүлэх. Үүнд:

  • Монгол улсын хууль тогтооомжийг сурталчилах,
  • Иргэдийн хууль эрх зүйн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх,
  • Хууль эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүйгээр авах боломжийг нээх,
  • Цаг тухайд нь эрх зүйн үйлчилгээг авах боломжийг нээх,
  • Хуульчийн мэргэшлийн түвшинг нэмэгдүүлэх,
  • Мэргэшсэн хуульчаар асуудлаа шийдүүлэх, зөвлөгөө авах боломжийг нээх,
  • Хууль, эрх зүйн талаар мэргэжлийн мэдээлэл олж авах боломжийг нээх,
  • Хууль зүйн зөвлөгөө авагч, өгөгч нарын хоорондын гүүр болж эрх зүйн зөвлөгөө, мэдээллийн бирж болох

ЗАРЧИМ

ЧАНАР: Бид хууль зүйн үйлчилгээ үзүүлэхдээ зөвхөн мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдээр үйлчилгээ үзүүлнэ.
ХҮРТЭЭМЖ: Манай хуульчид цаг хугацааны болон орон зайн хувьд ямар ч нөхцөлд туслахад бэлэн байна.
ТЭГШ БАЙДАЛ: Бид танд хуульч санал болгох эсвэл та манай хуульчдаас өөрийн сонголтоо хийж хамтран ажиллах боломжтой
ТӨГС ҮЙЧИЛГЭЭ: Бид үйлчилгээг хамгийн дээд түвшинд хангаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийнэ

МАНАЙ ХАМТ ОЛОН

Ч. Алтанбаатар

Удирдлагын баг

Х. Батбаатар

Удирдлагын баг

С. Амартүвшин

Удирдлагын баг

Э. Отгонтамир

Системийн админ