Газрын маргаан

    Төрийн өмчийн газрыг иргэд, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрхтэй захиргааны байгууллагууд газар олголт хийхдээ газрыг давхцуулдаг, бусдын эзэмшил, өмчлөлийн газар болон байшин, барилгын орц гарцыг хаадаг, оршин суугчдын нарны гэрэл хаадаг, зай хэмжээ, галын аюулгүй байдал хангагдах наад захын шаардлагыг зөрчдөг зэрэг шалтгаанаас үүдэлтэй маргаан гардаг. Мөн хот төлөвлөлттэй холбоотой зам барих, гэр хорооллыг барилгажуулахтай холбоотойгоор захиргааны байгууллагаас өмнө гаргасан шийдвэрээ цуцлах, өмнө нь гаргасан алдаатай шийдвэрээ засах зорилгоор гаргаж байгаа шийдвэрүүд нь, мөн нөгөө талдаа иргэд Газрын хуулийн мэдлэг тааруугаас шалтгаалж хаа дуртай газраа очиж суурьшдаг, байшин, барилгаа барихдаа газрын эзэмших, ашиглах, өмчлөх албан ёсны зөвшөөрөл авдаггүй шалтгаан нь газрын маргаан болж байна.

    Энгийнээр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн газартай холбогдсон харилцаанд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж түүнийг шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллага, шүүхэд хандсан байгааг газрын маргаан гэж хэлж болно.

Асуулт байхгүй байна