Шүүхийн бүтэц

     Монгол улсын үндсэн хууль ,шүүхийн тухай болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагааг зохицуулдаг бусад хуулиудад тусгагдсан жинхэнэ ардчилсан зарчим дээр үндэслэгдсэн ,нэгдсэн зорилготой ,харилцан шүтэлцээ бүхий бүрэн эрхээ хэрэгжүүлдэг шүүхийн цогц бүрдлийг Монгол улсын шүүхийн тогтолцоо гэнэ.

Монгол Улсын шүүх нь Үндсэн хуулийн 48-р дугаар зүйлийн  хэсэгт нэг дэх хэсэг,шүүхийн тухай хуулийн 13-р зүйлд зааснаар Монгол улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх ,сум буюу сум дундын ,дүүргийн шүүхээс бүрдэнэ. Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын талаар дагнасан шүүх байгуулж болно.

МУ-ын шүүхийн тогтолцоо нь МУ-ын шүүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч буюу шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга толгойлно. Монгол улсын шүүх Монгол улсын Дээд шүүх ,улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ,захиргааний хэргийн танхим ,иргэний хэргийн танхим ,эрүүгийн хэргийн танхим ,сум болон сум дундын шүүхүүдийг харъялдаг аймгийн шүүх ,дүүргийн шүүхүүдийг харъяалдаг нийслэлийн шүүх гэсэн бүтэцтэй.

Шүүх байгуулах: Монгол улсын дээд Шүүхийг үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу  байгуулж өөрчлөн байгуулдаг.

Аймаг нийслэлийн шүүх сум буюу сум дундын дүүргийн шүүхийг Аймаг нийслэлийн засаг даргатай, дагнасан шүүхийг Улсын дээд шүүхтэй тус тус зөвшилцөн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын үндэслэж Улсын Их хурал байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

Асуулт байхгүй байна