Анхан шатны шүүх, түүний дэг

Монгол Улсын анхан шатны шүүх нь сум дүүргийн, сум дундын эрүү, иргэн, захиргааны танхимтай. Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

Шүүгч дор дурдсан хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ:

Иргэний хуулийн 8.1. 1;8.1. 3; 8.1.4; 8.1.6-8.1.8 дахь заалт;

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан;

Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан;

Тэтгэврийн харилцаанаас үүссэн маргаан;

Тэтгэмжийн харилцаанаас үүссэн маргаан;

Иргэний хуулийн 74, 133 дугаар зүйл;

Шүүх мөнгөн торгууль оногдуулахаар хуульд заасан;

Бусад хуулиар шүүхэд харьяалуулсан хэрэг, эрх зүйн маргааныг тус тус дангаар шийднэ

Анхан шатны шүүх хуралдааны дэг

  1. Шүүгчид ирж танхим босно
  2. Шүүгч хэргийг танилцуулна
  3. Нарийн бичгийн дарга ирц танилцуулна
  4. Шүүгчдээс татгалзах хүсэлт байгаа эсэхийг асууна
  5. Зохигчдын эрх үүргийг танилцуулна
  6. Асуулт тавих дараалал
  7. Шүүх хуралдааны дэг танилцуулна
  8. Зохигчдын эвлэрэх хүсэлт асууна
  9. Шинээр гаргаж өгөх нотлох баримт асууна
  10. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт байгаа эсэхийг асууна
  11. Гэрч тусгаарлана
  12. Мэтгэлцэх үе шат (өмгөөлөгч оролцох)
  13. Гэрчийн мэдүүлэг
  14. Нотлох баримтыг шинжлэн судлах үе шат
  15. Асуулт хариултын үе шат
  16. Иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт
  17. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар
  18. Шүүгчид зөвлөлдөх тасалгааруу орж шийдвэр гаргана.
  19. Шийдвэрийг танилцуулна.
Асуулт байхгүй байна