Гэмт хэргийн бүрэлдэхүүн

Гэмт хэргийн обьект бол гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан бөгөөд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг юм.

 Гэмт хэргийн обьектив тал бол эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектийн эсрэг чиглэгдсэн нийгэмд аюултай гэмт халдлагын гадаад байдал мөн.

Гэмт хэргийн субьект
            Гэмт хэргийн субьектийн насыг дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:
1.      ЭХ-ийн 9-р зүйлд “Гэмт хэрэг үйлдэхийн өмнө 16-н насанд хүрсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ”
2.       14-16 насны этгээд ЭХ-ийн 9-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарим төрлийн гэмт хэрэг субьект болно. Энэ нь: бусдыг алах /бусдын бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, хүчиндэх /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хулгайлах/, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хэрэг хариуцлах чадвар
Монгол улсын эрүүгийн хуулиар өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадсан, бодит байдлыг зөв тусган үнэлэх чадвартай байсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
 Хэрэг хариуцах чадвар нь хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар юм. Ийм чадвар нь тодорхой насанд хүрсэн, байгаль, нийгмийн хөгжлийн хуулийн талаар тодорхой мэдлэг, туршлага олж авсан үед бүрэлдэж бий болно. Энэ нас 14-16 нас байдаг. Харин энэ насанд оюуны хомсдолтой тохиолдолд хэрэг хариуцах чадвар нь хязгаарлагдаж бүр хариуцах чадваргүй ч болох тал бий.
Хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй этгээд юм. Хэрэг хариуцах чадваргүй гэдгийг эмнэлгийн болон хууль зүйн шалгуурын үндсэн дээр тогтооно.
 Гэмт хэргийн субъектив талын агуулга нь гэм буруутай этгээдээс өөрийн үйлдсэн нийгэмд аюултай хэрэгт харьцсан сэтгэхүйн харьцаа мөн. Өөрөө хэлбэл тухайн субьектийн сэтгэл зүй буюу дотоод хүслийг нь илтгэнэ.
Асуулт байхгүй байна