Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

     Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг хамаарна.

     Үүнийг эмнэлгийн талаас нь авч үзвэл, гадаад хүчин зүйлийн үйлчлэлээр анатомын бүрэн бүтэн байдал буюу эрхтний физиологийн ажиллагаа алдагдсаныг ойлгож болно. Харин эрүүгийн эрх зүйн ойлголтоор, энэ нь хүний биеийн анатомын бүрэн бүтэн байдал буюу тодорхой эрхтэн, аль эсхүл бие организмын физиологийн ажиллагааг бүхэлд нь хууль бусаар гэм буруутайгаар алдагдуулах явдал юм. 

Хүн өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсныг гэмт хэрэг гэж үзэхгүй. Эрүүл мэндэд гагцхүү хууль бусаар хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцно.

Асуулт байхгүй байна