Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

     Өмчлөх эрхийг зөрчсөн буюу бусад аргаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулсан эсхүл тийм хохирол учруулахаар заналхийлсэн, Эрүүгийн хуульд заасан санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй юм.

     Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ихэнх нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл обьектив тал нь нийгэмд аюултэй үйлдэл, эс үйлдэхүй болон эд хөрөнгийн хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо гэсэн заавал байх гурван шинжээс бүрдэнэ.

Асуулт байхгүй байна