Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

     Аливаа төр нь өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Иймээс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн болон батлан хамгаалах хүчин чадал зэрэг үндэсний аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг эрүүгийн хуулиар хамгаалдаг юм.

     Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь төрийн улс төрийн болон эдийн засгийн тогтолцоо, батлан хамгаалах хүчин чадал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах болон бусниулан доройтуулахад чиглэгдсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Монгол Улсын гадаад аюулгүй байдалд халдсан гэмт хэрэг

Энэ төрөлд хамаарах гэмт хэргүүд дотроос хамгийн аюултай нь эх орноосоо урвах явдал юм.

Монгол Улсын төрийн тогтолцоонд халдсан гэмт хэрэг

Төрийн өндөр албан тушаалтны амь биед нь халдах нь үнэн чанартаа улс төрийн зорилгоор хүч хэрэглэх явдлын нэг хэлбэр юм.

Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд халдсан гэмт хэрэг

Хорлон сүйтгэх ажиллагаа. Хорлон сүйтгэх гэмт хэрэг нь хуульд заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл шалтгаалан, тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх үйлдэл хийгдсэнээр төгсөнө.

Үндэсний эв нэгдлийн эсрэг гэмт хэрэг

Үндэсний эв нэгдлийг бусниулах. Энэ гэмт хэргийн обьектив тал нь хүмүүсийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагналцуулан эвдрэлцүүлж

  1. Салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан
  2. Ялгаварлан гадуурхсан
  3. Хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан
  4. Давуу байдал тогтоосон үйлдэл байна.
Асуулт байхгүй байна