Авлигын гэмт хэрэг

Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, албаны эрх нөлөөг урвуулан ашиглах, хахууль авах, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэргээр төр, засгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нийтийн ашиг сонирхолд халдаж хуульд заасан гэм хор учруулсан буюу учруулах байсан Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн цогц нийлбэрийг хэлнэ.

Авлига гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил гэж хуульчилж өгсөн.

Асуулт байхгүй байна