Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг

     Соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг гэдэгт манай улс үндэстний оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах түүх, соёл урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой, шашны болон шашны бус шинж чанартай бүтээл, эд өлгийн зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, хууль бусаар хайгуул, малтлага хийх мөн хууль бусаар худалдаа зохион байгуулах, зуучлах зэргийг ойлгоно. Сүүлийн 20 жилийн хугацаанд түүх соёлын өв, дурсгалт зүйлийг хулгайлах, тээвэрлэх, хууль бусаар хил давуулан наймаалах явдал ихээр гарах болов.

Тухайн гэмт хэргийг олдворт газарт хууль бусаар хайгуул, малталт явуулах, хулгайлах, дээрэмдэх, хагас дутуу сүйтгэж ухах, эвдэх, хилийн боомтоор гаргах, түүх соёлын дурсгалт зүйлийн хэлбэр дүрсийг нь өөрчлиж, зэрлэг балмадаар эвдэх, устгах, нууц далд аргаар зохион байгуулалттайгаар үйлддэг онцлоготой. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь захиалагч, цуглуулагч, худалдан борлуулагч, хилээр тээвэрлэгч зэрэг өөр өөрийн тодорхой үүрэг хүлээж, ашиг олон зорилго бүхий хүмүүсийн хүрээнд үйлдэгддэгээрээ бусад гэмт хэргээс ялгаатай.

Асуулт байхгүй байна