Ганцаарчилсан ба хамтын маргаан

Ганцаарчилсан маргаан гэж хөдөлмөрлөх үүрэг, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ.

Шүүхээр ганцаарчилсан маргааныг шийдвэрлэхийн тулд:

  1. Харяалал зөв тогтоох
  2. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг баримтлах
  3. Нэхэмжлэлээ зөв хэлбэржүүлэх
  4. Нотлох баримтаа бүрэн бүрдүүлэх

Хамтын маргаан гэж гэрээ хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ.

Хамтын маргааныг шийдвэрлэх үе шат

  1. Хоорондоо эвлэрэх зохицох арга хэмжээг авах
  2. Зуучлалыг оролцуулж шийдвэрлэх
  3. Хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх
  4. Ажил хаях
Асуулт байхгүй байна