Төрийн байгууллагад гомдол гаргах

     Энэ нь ихэвчлэн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар, хаана, холбоо барих утасны дугаар, гол агуулга, гэрийн хаяг гэх мэт бүрдүүлбэрээ бичнэ. Ийнхүү гомдол гаргаснаар төрийн байгууллага, албан тушаалтан:

1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;

2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;

3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;

4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах;

5/өргөдөл, гомдолд дурдсан төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;

6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;

7/өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харъяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах тус тус үүргийг хүлээнэ.

Асуулт байхгүй байна