Гэрээ хүчин төгөлдөр байх

Гэрээ хүчин төгөлдөр болох, талуудын хүссэн зорилгод хүрэх үндэслэл бол гэрээний агуулгад тавигдах шаардлага байдаг. Гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэхээс эхлээд тодорхой төрлийн гэрээ байгуулах, тухайн гэрээндээ өөрсдийн санаа зорилгыг зөв тусгах нь гэрээ хүчин төгөлдөр байх, цаашлаад маргаан үүсэхгүй байх, гэрээний талуудын эрх ашиг хөндөгдөхгүй байх зэрэг ач холбогдолтой. Гэрээ нь утта агуулгаараа хуульд нийцсэн байхыг шаарддаг. Хууль зөрчсөн буюу хуулиас гадуур агуулга бүхий хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

Гэрээний агуулгад хамаарах гол, ердийн, стандарт нөхцөлүүд нь доорх шаардлагуудыг хангасан байх ёстой.

  1. Хуульд заасан шаардлагыг зөрчиж байгуулсан
  2. Хуулийн заалтыг шууд зөрчөөгүй боловч хуулийн ерөнхий агуулга, зарчим, нийтийн дунд хэвшсэн ёс суртахууны хэм хэмжээнд харшилсан
Асуулт байхгүй байна