Улсын тэмдэгтийн хураамж

Улсын тэмдэгтийн хураамж гэж тухайн хэргийг хянан шийдвэрлэсний төлөө авч буй мөнгөн хураамжийг хэлнэ.

Бодох аргачлал

0 - 130 000 төгрөг бол 4550 төгрөг

130 001 - 650 000 төгрөг бол 4550 + 130 000 давсан шнийн дүнгийн 3 хувь

650 001 - 1 300 000 төгрөг бол 20 150 + 650 000 давсан үнийн дүнгийн 2.4 хувь

1 300 001 - 13 000 000 төгрөг бол 35 750 + 1 300 000 давсан үнийн дүнгийн 1.6 хувь

13 000 001 - дээш төгрөг бол 222 950 + 13 000 000 давсан үнийн дүнгийн 0.5 хувиар тус тус тооцно.

Эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 байна.

Улсын тэмдэгтийн хураамжинд хүсэлт нэхэмжлэл гаргасан этгээд урьдчилан төлөх ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл хариуцагчаас, нэхэмжлэлийг хангахгүй бол нэхэмжлэгч өөрөө, хэсэгчилэн хангавал хувь тэнцүүлэн төлнө.

Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой этгээд хүсэлт гаргавал шүүгч нотлох баримтыг үндэслэн Улсын тэмдэгтийн хурамжаас чөлөөлж хойшлуулж болно.

Дараах тохиолдолд Улсын тэмдэгтийнхураамж буцаана.

  • Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал
  • Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан этгээд шүүх хуралдаан болохоос өмнө гомдлоосоо татгалзвал
  • Хоёр тал эвлэрвэл улсын тэмдэгтийн хураамж 50 хувь буруулна.
Асуулт байхгүй байна