Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйнүүдийн цогц бүрдлийг хэлнэ.

Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.

Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албаны офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын албан хаагч тус тус орно.

Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ангилал:

  1. Цэргийн албаны дүрэм, журам зөрчсөн гэмт хэрэг
  2. Хүч хэрэглэсэн гэмт хэрэг
  3. Цэргийн эд хөрөнгөд халдсан гэмт хэрэг
  4. Цэргийн албаны эсрэг бусад гэмт хэрэг.

Мөн

  1. Тушаал биелүүлэхгүй байх 
  2. Дарга, захирагчийн тушаал хууль, дүрмийн дагуу өгөгдсөн гэдгийг мэдсээр байж биелүүлэхгүй байх, биелүүлэхгүй гэж мэдэгдэх зэргээр захирагчийн тушаалыг биелүүлэхгүй эс үйлдэхүй байна.
  3. Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх
  4. Цэргийн албанаас оргон зайлах
Асуулт байхгүй байна