Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах

Гомдол мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эсхүүл байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол хэрэг бүртгэгч ,мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах саналаа бичигээр гаргаж 3 хоногийн дотор хэргийн хамт прокурорт хүргүүлэнэ Дээрхи саналыг үндэслэж прокурор эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах тогтоол гаргадаг.

Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэдэг нь эрүүгийн хэрэг гарсныг хангалттай нотлох баримт буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив шинжийн аль нэгийг агуулсан хангалттай мэдээ байхгүй байна гэсэн үг юм.

ЭБШ хуулийн 24-р зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй дараах нөхцөл байдал илэрвэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзна.Үүнд:

1 гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй

2 хөөн хэлэлцэх хугацаа дууссан

3 гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан

4 тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магдлал хүчинтэй байгаа.

Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тухайгаа гомдол гаргачид 24 цагийн дотор мэдэгддэг. Хэрэв гомдол гаргагч энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.

Асуулт байхгүй байна