Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалт

Шүүхийн өмнөх байцаан шийтгэх ажиллагаа буюу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа нь эрүүгийн хэрэг үүсгэхийн дараагийн шатны ажиллагаа юм.

Хэрэг бүртгэлт гэдэг нь хэрэг бүртгэгчээс хөнгөн, хүндэвтэр хэрэгт ЭБШ тодорхой ажиллагаа явуулж ,улмаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байвал түүгийг яллагдагчаар татаж, ял сонсгох ажиллагаа юм.

Эрүүгийн тодорхой хэрэгт явуулах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны гол зорилго нь уг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж нотолгоожуулах явдал юм.

Нотолгоожуулах гэдэг нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх , шалгах ,үнэлэх ажиллагаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа юм.

Мөрдөн байцаалт гэдэг нь мөрдөн байцаагчаас хүнд, онц хүнд хэрэгт ЭБШ ажиллагаа явуулж ,улмаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байвал түүнийг яллагдагчаар татаж, ял сонсгож байгаа ажиллагаа юм.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгуулага нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байгаа үед өөрийн харъялалын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ЭБШ хуулийн дагуу дараах тодорхой ажиллагааг хийдэг. Үүнд:

  • Үзлэг
  • Мөрдөн байцаалтын туршилт
  • Хураан авах
  • Нэгжих
  • Эд хөрөнгө битүүмжлэх
  • шуудан цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
  • Байцаах
  • Нүүрэлдүүлэн байцаах
  • таньж олуулах
  • мэдүүлгийг шалгах
  • шинжилгээ хийлгэх .

Анх хэргийг шалгаж эхэлсэн хэрэг бүртгэгч ,мөрдөн байцаагч түүнийг дуусгах үүрэг хүлээнэ. Ийм учраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гэмт хэрэг гарсан байдал яллагдагчийн гэм буруу ба сэдэлт, яллагдагчид хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх байдал ба түүний хувийн байдлыг тодорхойлох бусад байдалууд, гэмт хэргийн уршигаар учируулсан хохиролын шинж байдал, хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүдийг тогтоох ажиллагаа явуулдаг..

Асуулт байхгүй байна