Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалтын хугацаа

Хэрэг бүртгэлтийн хугацаа хөнгөн хэрэгт 14 хоног, хүндэвтэр хэрэгт 30 хоног байна. Хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлага гарвал прокурор хугацааг 15 хоног хүртэл сунгана.

Шүүхээс хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаавал прокурор нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хугацааг 15 хоногоор тогтооно.,

Мөрдөн байцаалтын үндсэн хугацаа 2 сар байна.

Мөрдөн байцаалтын хэрэг нь ажиллагаа ихтэй бол хяналт тавьж байгаа прокурор 2 сар хүртэл, сум, сум дундын, дүүргийн, дагнасан прокурорын орлогч 5 сар хүртэл, аймаг, нийслэлийн, дагнасан прокурор 9 сар хүртэл,улсын ерөнхий прокурорын туслагч, орлогч 3 сар хүртэл хугацаагаар нэмж сунгана. Цаашид сунгах асуудлыг улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ

Прокурор хэргийн хугацаа сунгахдаа өмнөх хугацаанд хийсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, хийх гэж байгаа ажлыг харгалздаг .Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан бол хяналт тавьж байгаа прокурор хэргийн хугацааг 1 сар хүртэл хугацаагаар сунгаж цаашид ердийн журмаар сунгана. Мөрдөн байцаагч хэргийн хугацаа сунгуулахдаа үнэслэл бүхий тогтоол үйлдэж хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт явуулна.

Асуулт байхгүй байна