Эрүүгийн хэргийн түдгэлзүүлэх үндэслэл

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түтгэлзүүлэх гэдэг нь хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд тухайн хэрэгт ЭБШ ажиллагаа явуулахыг ЭБШ хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурор тогтоол гаргаж, түр зогсоохыг хэлнэ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түтгэлзүүлэх үндэслэл үүнд:

1 яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй

2 сэжигтэн, яллагдагч оргон зайлсан, эсхүл байгаа газар нь мэдэгдэхгүй

3 сэжигтэн, яллагдагч хаана байгаа нь тодорхой боловч түүний дипломат дархан эрхийг хязгаарлаагүй, эсхүл өөр улс хүээлгэн өгөөгүй байгаа бол

4 зайлшгүй шаарлдагатай гэрч, хохирогч байхгүй тохиолдолд

5 сэжигтэн ,яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний уламаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон

6 тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянаж байгаа

7 өөр хэргийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй

Хэрэв хоёр буюу хэд хэдэн сэжигтэн, яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд түтгэлзүүлэх үндэслэл нь бүх сэжигтэн, яллагдагчид хамаарахгүй байвал зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлан түтгэлзүүлж болно.

Асуулт байхгүй байна