Прокурорын хяналт

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэх сэжигтэнг албадан саатуулах, сэжигтэн, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах,нотлох баримт цуглуулах зорилогоор байцаалт үзлэг, нэгжлэг хийх зэрэг тодорхой ажиллагаанд прокурор хяналт тавдаг.

Эрүүгийн хэрэг үүсгэх Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгуулагаас гэмт хэргийн тухай гомдол,мэдээллийг хэрхэн хүлээн авч байгааг шалгана. Хэрэв хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үнэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсэгсэн байвал прокурор тогтоол гаргаж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болох ба уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Эрүүгийн хэрэг үүсгэхийг үндэсгүйгээр татгалзсан байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалтынн тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Таслан сэргийлэх арга хэмжээ. Хуульд заасан үндэслэл журамаас гадуур хэнийг ч нэгжиж, баривчилж хорьж мөрдөн мөшгиж эрх чөлөөг нь хязгаарлаж үл болно.

Сэжигтэн ,яллагдагчийг цагдан хорих, тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр хугацаагаар түтгэлзүүлэх зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын зөвшөөрөлөөр авдаг. бөгөөд энэ нь прокурорын хяналтын нэг хэлбэр юм.

Прокурор сэжигтэн ,яллагдагчийг цагдан хорих талаар зөвшөөрөл олгохдоо цагдан хорих үндэслэлийг хэргийн бүх материалд тулгуурлан шалгаж , таслан сэргийлэх арга хэмжээ авагдах гэж буй сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих,түүний эд хөрөнгийг хамгаалах асуудалыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрхэн шийдвэрлэснийг хянахын зэрэгцээ урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөх, хүчингүй болгох эрхтэй.

Асуулт байхгүй байна