Прокурорын яллах дүгнэлт

Яллах дүгнэлт үйлдэх үед урьд сонсогсон ялын заримыг хүчингүй болгох ,хөнгөн ялтай хууль хэрэглэх, яллыг хүндэрүүлэх буюу урьд сонсогсон ялаас онцын ялгаатай болгож өөрчилөх шаардлагтай бол прокурор шинээр ял сонсгож хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр байцаалгаж болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219-р зүйлд заасанаар прокурор яллагдагчаар татах тогтоолыг батлах буюу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг харъялалын дагуу шүүхэд шилжүүлж энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ. Хэрэвээ санал гомдол гарвал шүүхэд шилжүүлнэ.

Прокурорын яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.

Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог,нэр түүний үйлдсэн хэргийн агуулга, арга,хугацаа,сэдэлт, санаа зорилго, учируулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотолгоо зэргийг, тогтоох хэсэгт яллагдагчийн үйлсэн хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар хэсэгт тохирох ,яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харъялал,яллах дүгнэлт үйлдсэн хүний албан тушаал, зэрэг дэв,нэр, үйлдсэн он сар, өдрийг дурьддаг. Яллах дүгнэлтийн хавсралтанд:

А таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх түүний хугацаа

Б эд мөртйн баримт, битүүмжилсэн эд хөрөнгө

В иргэний нэхэмжлэл, түүнийг хангах талаар авсан арга хэмжээ зэргийг бичнэ.

Асуулт байхгүй байна