Алдаатай захиргааны акт

Захиргааны байгууллагаас акт гаргахдаа алдаанаас сэргийлэх ёстой. Захиргааны актанд тавигдах эрх зүйн шаардлага хэдий чинээ нарийн байна алдаа гарах магадлал төдий чинээгээр ихэсдэг гэж болно. Энд улс төр – нийгэм болон зохион байгуулалт – техникийн шаардлагаас үүдэн гарсан алдааг бус зөвхөн эрх зүйн шаардлага зөрчсөнтэй холбоотой алдааг товч тайлбарлая.

Захиргааны эрх зүйн бүтээлүүдэд “хууль бус захиргааны акт”, “эрх зүйн бус захиргааны акт”, “эрх зүй зөрчсөн акт”, “эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн захиргааны акт”, “алдаатай захиргааны акт” гэсэн нэр томъёоллуудыг хэрэглэсэн байдаг. Ихэнхдээ “хууль бус акт” гэсэн нэр томъёоллыг хэрэглэж хэвшсэн байна. Гэхдээ энд дараах хоёр тохиолдолд эргэлзээ гардаг:

а. Захиргааны эрх зүйн эх сурвалжууд дундаас зөвхөн хуулийг сонгосон нь бусад эрх зүйн хэм хэмжээг орхигдуулсан мэт байна.

б. Хууль бус, эрх зүйн бус акт гэсэн ойлголтуудад хууль болон эрх зүйг зөрчсөн захиргааны актаас гадна эрх зүйн үр дагаваргүй актууд хамрагдах боломжтой.

Тиймээс “алдаатай захиргааны акт” гэсэн нэр томъёог хэрэглэсэн бөгөөд хэрэглэхэд товч, утга санаагаа бүрэн илэрхийлсэн болно.

Алдаатай захиргааны актын эрх зүйн үр дагавар

Захиргааны алдаатай актад гарсан алдаа болгон уг актыг хүчингүйд тооцоход хүргэдэггүй. Энэ нь захиргааны актын алдааны шинж чанараас хамааран түүний эрх зүйн үр дагавар нь өөр өөр байдагтай шууд холбоотой.

Асуулт байхгүй байна