Маргаан бүхий захиргааны акт

Захиргааны актад буй алдаа нь уг актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй боловч иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчсөнд тооцож гомдол гаргасан бол түүнийг “маргаан бүхий захиргааны акт” хэмээн үздэг. Маргаан бүхий захиргааны актын үр дагавар нь түүнийг хүчингүйд тооцсоноор илэрдэг. Иргэдийн гомдолд тусгагдсанаар маргаан бүхий захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.

Асуулт байхгүй байна