Захиргааны актыг хүчингүйд тооцох

Захиргааны актыг хүчингүйд тооцно гэдэг нь захиргааны байгууллага эсвэл захиргааны хэргийн шүүхээс захиргааны актын эрх зүйн нөлөөллийг үгүйсгэнэ гэсэн үг юм. Иргэн, хуулийн этгээд нь захиргааны алдаа бүхий акт өөрсдийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл уг актыг гаргасан байгууллага, албан тушаалтан болон тэдгээрийн шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана. Хэрэв хуульд тусгайлан заасан бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Захиргааны эрх зүйн хувьд иргэд, хуулийн этгээдээс захиргааны актыг хүчингүйд тооцуулахдараах арга замуудыг хуульчилж өгсөн байдаг.

  1. Захиргааны актыг гаргасан байгууллага өөрөө эсвэл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хүчингүйд тооцох
  2. Захиргааны хэргийн шүүхээс алдаатай захиргааны актыг хүчингүй болгох
Асуулт байхгүй байна