Хуулийн этгээдийг татан буулгах

  1. Компанийн бүх гишүүдийн хурлыг хийж татан буулгах шийдвэр гаргана.
  2. Компанийг татан буулгах хүсэлтийг албан бичигээр танай компанийг хариуцсан татварын улсын байцаагчид гаргана.
  3. Компанийг татан буулгах хүсэлтийг албан бичигээр дүүргийн татварын хэлтэс, хяналт шалгалтын тасагт гаргана.
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг Улаанбаатар банкны дансанд тушаасан байна.
  5. Татварын бүх тооцоогоо төлж барагдуулсан байна.
  6. Компани байгуулагдсанаас эхлэээд дуусах хүртэлх хугацааны тайлангууд бүрэн байна.
  7. Татварын хэлтсээс татварын өр төлбөр, тооцоогүй гэсэн тодорхойлолтийг авч Улсын бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгөн Банкны харилцах дансаа хаалгах шар хуудсаа авна.
  8. Банкинд компанийн дансаа хаалгах талаар албан бичиг, шар хуудас 2-ийг дансаа хаалгана.
  9. Данс хаах үед банкнаас шар хуудасны жижиг хэсэг дээр бичилт хийнэ. Энэ жижиг шар хуудсаа танай компанийг хариуцсан татварын байцаагчид өгнө.
  10. Монголын өдөр тутмыг сонинд татан буулгах зар өгнө. Ингэхдээ зарыг зар хүлээн авах цэгт өгнө. Жишээлбэл: Өдрийн сонин татан буулгах зарыг 5000₮ үнэтэй юм билээ.
  11. Гаалийн тодорхойлолт авна. Үүний тулд Төмөр замын буудлийн дэргэд байрлах Гаалийн ерөнхий газарт Хуулийн этгээдийн гэрчилгээний эх хувийг үзүүлэн тодорхойлолт хийлгээд, тодорхойлолт хүссэн албан бичиг,хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар гэсэн 3 бичгийг Гаалийн ерөнхий газрын төв байранд бичиг хэрэгт өгнө. Энэ нь 1-ээс 2 хоногийн дараа гарна.
  12. Компанийн хаалтын балансийг хийж дүүргийн санхүүгээр батлуулна.
  13. Бүх материалууд бүрдсэн үед дүүргийн татварын хэлтэсийн Хяналт, шалгалтын тасгаар акт гаргаж дүгнэлт хийлгэнэ.

Материалын бүрдэлт

  • Татварын хэлтэст гаргасан өргөдөл
  • Дүүргийн татварын хэлтэс, Хяналт шалгалтын байцаагчийн акт, дүгнэлт.
  • Зар өгсөн сонин эх хувиараа
  • Компанийн бүх тайлангууд
  • Компанийн дансны хуулга болон шар хуудас
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Хаалтын баланс
  • Гаалийн тодорхойлолт
  • Компанийг татан буулгах шийдвэр
Асуулт байхгүй байна