Гэрлэлт бүртгүүлэх

Гэрлэлтээ шинээр бүртгүүлж, гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:

1. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
2. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харъяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/ гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид дараах шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хийлгэсэн байна. Үүнд:

  • Бэлгийн замын халдварт өвчин
  • ДОХ
  • Сүрьеэ
  • Сэтгэц

3. Гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл /маягтаар/

  • Гэрлэгсэд өргөдөлдөө:
  • Гэрлэхээ сайн дураараа зөвшөөрсөн тухай
  • Гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай
  • Гэрлэхийг хүсэгчид дагавар хүүхэдтэй бол түүнийг төрсөн хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлэхийг зөвшөөрөх тухай
  • Хүүхдийн овог нэрийг өөрчлөх эсэх тухай зэргийг тусгасан байна.

4.  Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа /Шинэ гэр бүлийн 500,000–ыг авах бол анх удаа гэрлэж байгаа тухай лавлагаагаа канондаж нотариатаар батлуулна./
5.   Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай, эсхүл нас барсан бол нас барсан тухай гэрчилгээ, архивын лавлагаа 
6.  Гэрлэлтийн гэрчилгээний төлбөр

Асуулт байхгүй байна