Хамтын гэрээ

Тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ

Зарчмууд

  1. Хамтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх баталгаатай байх,
  2. Хамтын гэрээ нь агуулгаараа хууль зөрчөөгүй байх,
  3. Хамтын гэрээг байгуулахаар сонгогдсон төлөөлөгчдийн тоо тэнцүү байх,
  4. Ил тод байх,
  5. Талууд эрх зүйн хувьд эрх тэгш байх,
  6. Гэрээг байгуулж байгаа талуудын төлөөлөгчид бүрэн эрх мэдэлтэй байх,
  7. Хамтын гэрээний биелэлтийн явц хамт олонд мэдээлэгдэж дүгнэгддэг байх,
  8. Хамтын гэрээ үл биелэгдсэн тохиолдолд гэм буруутай тал хариуцлага хүлээх гэх мэт болно.

Хамтын гэрээний талууд

Хамтын гэрээнд ажилтны хамт олон ба ажил олгогч буюу захиргаа гэсэн хоёр тал оролцдог. Ажил олгогч хамтын гэрээний нэг тал болохын тулд хууль зүйн дараахи шаардлагыг хангана. Үүнд:

Хуулийн этгээдийн эрхтэй байх;

Хамт олны хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулахуйц эд хөрөнгөтэй байх; 

Захирагдах хамт олонтой эсвэл Үйлдвэрчний Эвлэлтэй байх гэх мэт болно. Хамтын гэрээний нэг тал болж байгаа ажил олгогчийг үйл ажиллагааны чиглэлээр нь материаллаг үйлдвэрлэлийн ба материаллаг бус үйлдвэрлэлийн гэж ангилна. Хууль тогтоомжинд тухайн зохицуулалт тусгагдан ангилагдаагүй, Өөрөөр хэлбэл: хамтын гэрээг түүнд зарцуулах хөрөнгө мөнгөний хувьд ямар ч байгууллагын хувьд байж болох боловч төсвийн байгууллагад энэ нь бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй байхад аж ахуйн тооцоот газруудад энэ нь бололцоо сайтай байна. Ажил олгогч буюу захиргааг бүрдүүлж буй субьектүүд нь байгууллагын бүтцийн онцлогоос шалтгаалан өөр өөр байж болно

Асуулт байхгүй байна