Хөдөлмөрийн гэрээ

Нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм.

Гол нөхцөл

  1. Ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  2. Ажлын байрын тодорхойлолтод заасан ажил үүрэг;
  3. Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
  4. Хөдөлмөрийн нөхцөл.

Хөдөлмөрийн гэрээний талууд

Хөдөлмөрийн гэрээний талуудаар ажил олгогч, ажилтан оролцоно. Иргэд 16 наснаас хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцдог. Харин 15 настай иргэдтэй эцэг эхийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд эцэг, эх, харгалзан дэмжигч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр 14 насны иргэдтэй тэдэнд мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Асуулт байхгүй байна