Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох

1. Талууд харилцан тохирсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

2. Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй хэлэлцэн байгуулдаг учраас тухайн ажилтан нас барах нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл мөн. Харин хуулийн этгээд ажил олгогч байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийн захирал буюу толгойлох албан тушаалтан нас барах нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл болохгүй. Харин ажил олгогчоор иргэн байгаа тохиолдолд тухайн этгээд нас барсан үед түүний үйл ажиллагааг залгамжлан гүйцэтгүүлэх боломжгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл болно.

3. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал болно. Гэрээний хугацаа дуусахад талуудын хэн аль нь цуцлах тухай санал тавиагүй бол гэрээний хугацаа анх байгуулсан тухайн хугацаагаар сунгагддаг байна.

4. Хууль тогтоомжид заасан эрх бүхий албан тушаалтан шаардсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

5. Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүний оронд ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 2 хэсэгт заасны дагуу тухайн ажилтанд бололцооны хэрээр өөр ажлаар хангах үүргийг ажил олгогч этгээд хүлээдэг байна.

6. Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. Ажилтныг цэргийн жинхэнэ албанд татагдсан эцсийн шийдвэр гартал тухайн хүний ажил албан тушаалыг хэвээр хадгална.

7. Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

8. Хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Асуулт байхгүй байна