Ажил олгогчийн санаачилгаар цуцлах

Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40-р зүйлд заасан үндэслэлээр ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцална. Ажил олгогч хуульд заагдаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүд

Аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан бууугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн.

Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил,албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон.

Ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол.

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.

Сонгуулъ томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон.

Контрактад заасан үндэслэл бий болсон зэрэг болно

Асуулт байхгүй байна