Амралтын цаг

Ажилтнууд хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа, өөрсдөө мэдэн захиран зарцуулдаг хугацааг амралтыг цаг гэнэ.

Амралтын цагийн зориулалт

Ажилтнууд боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх;

Хүүхдийнхээ хүмүүжлийн ажилд оролцох;

Ажлын явцад алдагдсан хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээх нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцох бололцоог хангахад чиглэгдэнэ.

Амралтын цагийн төрөл

  1. Үдийн завсарлага: Байгууллага бүр өдрийн цайны цаг 1 цагаас багагүй хугацаанд гаргана. Завсарлах боломжгүй ажил бол хооллох нөхцөл бололцоогоор хангана;
  2. Ажлын өдрүүд хоорондын амралт: (энэ нь 12 цагаас багагүй) байна;
  3. 7 хоног бүрийн амралт : долоо хоног бүрийн бямба ням гаригт амрах бөгөөд энэ өдрүүдэд амрах боломжгүй бол өөр өдөр амарна;
  4. Бүх нийтээр амрах баярын өдрүүд:
  5. Ээлжийн амралт:
  6. Бусад чөлөө хугацаа гэх мэт болно

 

Асуулт байхгүй байна