Ээлжийн амралт

Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйл, ээлжийн амралт олгох зааврыг /Эрүүл мэнд нийгэм хамгааллын сайдын 2000 оны 166-р тушаалын 1-р хавсралт/ удирдлага болгоно. Ажил олгогч нь ажилтанд жил бүр ээлжиийн амралт олгоно. Ээлжийн үндсэн амралт ажлын 15 өдөр байна. Насанд хүрээгүй ажилтнуудынх ажлын 20 өдөр байна. Ажилтны ээлжийн амралтыг заавал биеэр эдлүүлнэ. Биеэр эдлээгүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгож болох бөгөөд эл асуудлыг хамтын гэрээгээр зохицуулдаг. Ажил олгогч нь ээлжийн амралтыг тэдний саналыг үндэслэн гаргасан хувиарийн дагуу олгоно. Ажилтан ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Ажлын зайлшгүй шаардлагаар аж ахуйн нэгж байгууллагын хэвийн жигд үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех тасгаар нь амраах тал бий. Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралт эддэхээс нь өмнө олгоно. Ээлжийн амралтын олговрыг тооцохдоо нэг жилийн дунджаар тодорхойлно. Олговрыг тодорхойлохдоо 12 сарын цалингийн нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөх буюу сарын ажлын өдрийн тоонд хувааж ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлж ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Асуулт байхгүй байна