Гомдол

Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг сэргээлгэх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан хүсэлтийг гомдол гэж ойлгоно. Гомдол нь тухайн иргэний өөрийнх нь эрх зөрчигдсөн байж үндэслэлтэй байна. Жишээ нь: Дүүргийн засаг  дарга иргэний газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан захирамж гаргасан. Уг шийдвэрийг иргэн эсэргүүцэж өөрийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байвал нийслэлийн Засаг даргад гомдол гаргана.

Тэгэхээр гомдлыг харьяалах дээд байгууллагад гаргадаг. Дээд шатны байгууллагын гомдлыг шийдвэрлэсэн байдалтай санал нийлэхгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Өөрөөр хэлбэл “нэхэмжлэл”, “гомдол” нь нэг ойлголт бөгөөд захиргааны байгууллагын түвшинд гомдол, шүүхийн түвшинд нэхэмжлэл гэж ойлгогдоно. Гомдлыг зөвхөн нэг л удаа гаргах бөгөөд зөвхөн гомдолд л захиргааны хэрэг үүснэ.

Гомдлыг хаана хэнд хандаж байгаагаас хамаарч “урьдчилан шийдвэрлүүлэх гомдол”, “давж заалдах гомдол”, “хяналтын гомдол” гэж ангилдаг.

  • Урьдчилан шийдвэрлүүлэх гомдлыг төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар зөрчигдсөн эрхийг сэргээлгэх асуудлаар ДШЗ-ны байгууллагад гаргана. Үүнийг гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгож болно.
  • Харин “давж заалдах гомдол”, “хяналтын гомдол”-ыг тухайн шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл  дээд шатны шүүхэд гаргадгаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл дээд шатны шүүхэд гомдол гаргана.
Асуулт байхгүй байна