Өргөдөл

Өргөдөл гэдэгт гомдлоос бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан хүсэлтийг ойлгоно. Өөрөөр хэлбэл иргэний хуулиар хамгаалагдсан эрх эрх чөлөө зөрчигдөж, түүнийг сэргээлгэхээс өөр бусад асуудлаар төрийн байгууллага албан тушаалтанд хандсан хүсэлт юм. Гомдол бол “эсэргүүцэл”-ийн шинжтэй байсан бол өргөдөл нь тухайн төрийн албан тушаалтын бүрэн эрхэд найдаж “хүссэн” шинжтэй байдаг. Жишээ нь дүүргийн Засаг даргад хандан иргэн “.... газар эзэмиших зөвшөөрөл олгоно уу” гэсэн хүсэлт нь өргөдөл юм. Гэхдээ энэ хүсэлт нь эрх зүйн хэм хэмжээнд үндсэлсэн эрх зүйн үр дагавар агуулж байдаг бөгөөд иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, харин төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна. Дээрх жишээгээр дүүргийн Засаг дарга иргэнд татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрвөл иргэн өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр дээд шатны Засаг даргад гомдол гаргана.

Асуулт байхгүй байна