Гомдлыг буцаан шилжүүлэх

Төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаагаар иргэдийн  хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг гомдол гэнэ. Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гаргах эрхтэй. Гомдол нь хуулиар тавигдаж буй шаардлагыг нэгэн зэрэг хангаж байвал иргэн, хуулийн этгээдийн гомдол гаргах эрх нээгдэнэ.Гомдол гаргахад иргэнд тавигдаж буй шаардлагыг хангаж байгаа гомдлыг захиргааны эрх бүхий албан тушаалтан хүлээж авах бөгөөд энэ тухайгаа албан гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэнэ.

10 дугаар зүйл.  Өргөдөл, гомдолд тавих шаардлага

1. Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна.  Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно.

2. Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

З. Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.

Хэрэв гомдол нь ИТБАТГӨГШТХ-ийн 10-д заасан шаардлагыг хангаагүй бөгөөд үүний улмаас гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж түүнийг гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана.

Харин албан тушаалтаны эрх хэмжээнд хамаарахгүй бол гомдлыг харъяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ. Ингэхдээ уг гомдол нь урьдчилан шийдвэрлэх гомдол бол шууд харъяалах дээд шатныны байгууллага, албан тушаалтанд шилжүүлбэл зохино. Харин бусад гомдлыг харъяаллын дагуу шилжүүлнэ. Харин гомдол шаардлага хангаагүй байвал гомдлыг хүлээж авахаас татгалзаж  гомдол гаргагчид буцаах буюу харъяалах газар шилжүүлнэ.

Жишээлбэл: Улсын ахлах байцаагч гомдлыг шалгах явцад хэрвээ ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зарим нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх гэж заасны дагуу прокурорт шилжүүлнэ гэх мэт.

Гомдол гаргагч гомдлын шаардлагыг хангаагүй төлөөлөгчөөрөө төлөөлүүлээгүй тохиолдолд энэ шаардлагыг хангаж гомдлоо дахин гаргах эрхтэй. Харин гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн шалтгаанаар гомдлыг хүлээж аваагүй бол уг асуудлаар шууд шүүхэд хандах эрхтэй.

Асуулт байхгүй байна