Захиргааны хэргийн оролцогч

Захиргааны хэрэг гэж юу вэ?

Захиргааныбайгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг Захиргааны хэрэг гэнэ.

Захиргааны хэргийн оролцогч гэж хэн бэ?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй бөгөөд маргааны эцсийн үр дүнг сонирхож буй этгээд юм.

Захиргааны хэргийн оролцогчийн төрөл:

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд мөн.

Асуулт байхгүй байна