Нэхэмжлэгч

Нэхэмжлэгч гэж хэн бэ?

Нэхэмжлэгчийн 3 ангилна.

  • Нэхэмжлэгч иргэн
  • Нэхэмжлэгч хуулийн этгээд
  • Хамтран нэхэмжлэгч

Нэхэмжлэгч иргэн

Захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ.

Харьяалалгүй хүн гэж хэн бэ?

Аль нэгэн улсын харьяат бус хүнийг хэлнэ. Жишээ нь АНУ-ын иргэн Монгол улсын иргэн болох хүсэлт гарган АНУ-ын иргэний харьяатаас гарган Монгол улсын иргэний харьяалалд орох гээд хүлээж байгаа хүн нь АНУ-ын иргэн ч биш, Монгол улсын иргэн ч биш гэсэн үг. Энэ хүнийг энэ үед нь харьяалалгүй хүн гэж хэлнэ.

Нэхэмжлэгч иргэний жишээ:

            Иргэн Болд нэгэн дүүргийн Тамгын газарт ажилладаг. Түүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь нэгэн өдөр халсан. Болд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд

            Захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хувийн эрх зүйн болон нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг хэлнэ.

Хуулийн этгээд гэдэг нь Монгол Улсын Иргэний Хуульд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ гэсэн байдаг.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн жишээ: “Сүлд” ХХК-ийн эзэмшлийн 200мкв талбайд дүүргийн Засаг дарга давхардуулан “Од” ХХК-д эзэмших эрх олгосон байна. Энэ тухай “Сүлд” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд “Сүлд” ХХК-ний удирдлага иргэний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бус хуулийн этгээдийнхээ зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа учраас энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээд болж байна.

Хамтран нэхэмжлэгч гэж хэн бэ?

            Нэг захиргааны актын улмаас 20 буюу түүнээс дээш этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зэрэг хөндөгдсөн бол хамтран нэхэмжлэгч гэж үзнэ.

Жишээ: Нэгэн байрны урд хэсэг дэх нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгосон захиргааны акт гарсан байна. Тэрхүү захиргааны актыг хүчингүйд тооцуулахаар байрны нийт оршин суугчид буюу 72 хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Асуулт байхгүй байна