Хариуцагч

Хариуцагч гэж хэн бэ?

Тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг хэлнэ. Захиргааны хэрэгт хариуцагч нь иргэн байж болохгүй. Учир нь иргэн захирамжилсан шийдвэр /захиргааны акт/ гаргадаггүй.

Захиргааны байгууллага гэдэгт:

Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулан ойлгоно.

Захиргааны албан тушаалтан гэж:

Захирамжилсан шийдвэр гаргах эрх бүхий субъект

            Хариуцагчийн жишээ: Дүүргийн Засаг дарга газар олгох захирамж гаргахдаа өмнө олгосон газар дээр дахин газар эзэмшүүлэх эрх олгосон байна. Энэ тохиолдолд хариуцагч нь Засаг дарга юм.

Хамтран хариуцагч байж болно. Хамтран хариуцагч нь хамтран 1 захиргааны акт батлан гаргасан 2 буюу түүнээс дээш захиргааны байгууллага.

Асуулт байхгүй байна