Гуравдагч этгээд

Гуравдагч этгээд гэж хэн бэ?

            Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүгч захирамж гаргасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

Бие даасан шаардлага гаргасан гэдэг нь нэхэмлэгч болон хариуцагчийн шаардлагаас агуулгын хувьд өөр шаардлага тавьж байгаа гэсэн үг юм.

            Гуравдагч этгээдийн жишээ: Нэгэн дүүргийн Тамгын газарт ажилладаг Болдыг ажлаас нь үндэслэлгүй халжээ. Түүний оронд Сүлдийг ажилд авсан байна. Болд ажлаас үндэслэлгүй халсан тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд Болд нэхэмжлэгч, Тамгын дарга хариуцагч, Сүлд гуравдагч этгээд болж байна. Учир нь Болдыг буцаан ажилд нь авах шүүхийн шийдвэр гарвал Сүлд ажилгүй болох учир Сүлдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Асуулт байхгүй байна