Захиргааны хэрэг үүсгэх шүүгчийн ажиллагаа

Нэхэмжлэл хүлээн авч, хэрэг үүссэнээр  шүүгчийн үйл ажиллагаа эхэлнэ.

Шүүгчийн үйл ажиллагаа:

1.    Шүүгч хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7, орон нутагт 14 хоногийн дотор гардуулж, энэ тухайгаа баталгаажуулна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах болон захиргааны акт гаргуулахаас бусад тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргаж болно.

2.    Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулна. Иргэн, албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд гэрчээр  дуудах, нэхэмжлэгч хариуцагч талыг захиргааны хэргийн шүүх болон шүүх хуралдаанд дуудахдаа  шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ. захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэн  гаргаж өгөхийг шаардах  эрхтэй бөгөөд уг этгээд шаадлагыг биелүүлэх эрхтэй.

3.    Хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах;

4.    Шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах

5.    Талуудыгэвлэрүүлэх арга хэмжээ авах

А.Захиргааны акт нь илт хууль бус, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлээс бусад тохиолдолд шүүх захиргааны зохих акт гаргах,   төлбөр тогтоосон захиргааны акт бол төлбөрийн хэмжээг багасгах зэрэг  нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эвлэрүүлэх арга хэмжээ авах нь зохимжтой. 

Б.Мөн хариуцагч талууд  харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэхдээ эвлэрсэн тохиолдолд хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой. Ж.нь:  иргэн  А ойгоос хэрэглээний мод бэлтгэхдээ  зөвшөөрсөн хэмжээнээс  их бэлдсэн зөрчилд БОХ-ын улсын байцаагч хуульд заасны дагуу торгууль ногдуулж, нөхөн төлбөр тавьсан шийдвэрийг иргэн  А эс зөвшөөрч ЗХШ-д нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад дээрх зөрчил гарсан нь баримтаар тогтоотож байхад 2 тал эвлэрэвэл энэ нь хуульд харшилж байна.

С. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.  Нэхэмжлэлээсээ татгалзан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдана

6. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ.

 

Асуулт байхгүй байна