Үүргийн гүйцэтгэлийг хангах арга

Анз - хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд зааснаар нөгөө талдаа төлбөл зохих мөнгөн төлбөр Дэнчин - гэрээнд оролцогч нэг этгээд нь гэрээ хийсний нотолгоо, түүнийг гүйцэтгэх баталгаа болгон нөгөө этгээдэд төлбөл зохих төлбөрт оролцуулан өгсөн эд хөрөнгө, мөнгө Барьцаа - барьцаагаар хангагдсан үүргийн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаалсан эд хөрөнгийн үнээс үүргээ хангуулдаг үүргийн гүйцэтгэлийг хангах арга Батлан даалт - батлан даагч болох гуравдагч этгээд нь үүрэг хүлээгч өөрийн үүргийг бүрэн буюу заримыг гүйцэтгэж чадна гэдгийг батлаж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээдэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга Баталгаа - үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээдээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээж буй, үл маргах журмаар биелүүлэх, үндсэн ба нэмэгдэл үүргийн хосолмол шинжтэй үүрэг бүхий үүргийн гүйцэтгэлийг хангах арга Фидуци - үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөддөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн үүргийн гүйдэтгэлийг хангах арга

test

test
09 сарын 04, 11:43 , асуулт № 940 , .

Алданги тооцох хувь

Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги тооцох хувь хэдээс хэд байдаг вэ?
08 сарын 02, 14:11 , асуулт № 937 , M. Muugii