Анз

Алданги, торгууль гэсэн хоёр хэлбэртэй. Торгууль нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид төлбӨл зохих тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн байдаг бол алданги нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тооцдог мөнгөн төлбөр юм. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болдог төдийгүй дээд хязгаарыг тогтоож өгсөн байдаг. /ИХ-232.4,232.6/ Анзын гэрээг заавал бичгээр байгуулна. Үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан эсэхийг үл харгалзан анзыг төлүүлдэг. Анз нь тооцох анз, торгуулът анз, сонгох анз, онцгой анз гэсэн төрлүүдтэй. Иргэний хуулийн 300 дугаар зүйлд эд хөрөнгө хөлслөх гэрээнд, 452 дугаар зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд анз тогтоохыг хориглосон.

Асуулт байхгүй байна