Дэнчин

Дэнчин дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: - үндсэн үүргийн төлбөрийн нэг хэсэг - гэрээ байгуулж, үурэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсний нотолгоо - хангах үүрэг - хариуцлага хүлээх тал нь нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөхдөө дэнчинг оролцуулан тооцдог тул нөхөн төлбөрийн чиг үүрэг гүйцэттэдэг. Дэнчин нь гэрээ хэлцлийи үндсэн дээр нэг талаас нөгөө талд төлөхөөр тохиролцсон мөнгөн урьдчилгаанаас ялгаатай. Урьдчилгаа нь rэрээний үүргийг хангах арга биш. Үүрэг биелэгдэхгүй бол урьдчилгааг буцааж, үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг иргэний хуульд заасан хариуцлагын ерөнхий журмыг баримталж шийднэ. Урьдчилгаа нь үүргийн гүйцэтгэлийн эцсийн тооцоонд оруулахаар шилжүүлсэн мөнгө байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 3, 272 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлаи газрын түрээсийн гэрээнд дэнчинг хэрэглэхгүй.

Асуулт байхгүй байна