Батлан даалт

Батлан даалт гэж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол түүний өмнөөс үүргийг гүйцэтгэхээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг хэлнэ.

Батлан даалт нь:

  1. баталгаатай харьцуулахад эрсдэл багатай үүрэг гүйцэтгүүлэгч тэргүүн ээлжинд үүрэг  гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардана
  2. батлан даагч нь үүрэг гүйттэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ
  3. хэд хэдэн этгээд батлан даагч байх тохиолдолд тэдгээр нь үүрэг гүйцэтгэгч үүргээ rүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран буюу хэсгээр хүлээнэ
  4. батлан даагч нь гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Батлан даалтын гэрээг заавал бичгээр байгуулна Батлан даагч нь гэрээнд заасан хэмжээний дотор дараах төлбөрийг төлнө. Үүнд:

- үндсэн өр

- гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор

- гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал

- шүүхийн зардал

- гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүү

Батлан даагчид үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх шилжих

- Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжинэ

- Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх батлан даагчид шилжих үед үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах байсан бүх татгалзлаа батлан даагчид гаргах эрхтэй болдог.

Батлан даалтын гэрээ дуусгавар болох

- Батлан даалтын гэрээг тодорхой хугацаа заалгүй хийсэн бол батлан даагч нь гэрээг дуусгавар болгохоос гурваас доошгүй сарын өмнө мэдэгдсэн бол

- Таван жилээс дээш хугацаатайгаар байгуулсан батлан даалтын гэрээг таван жил өнгөрсний дараа мэдэгдсэн бол.

Батлан даагч нэг талын санаачилгаар батлан даалтын гэрээг цуцалсан бол ийнхүү цуцлахаас өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Батлан даагч үүргээсээ татталзах Батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн даалгавраар үүрэг хүлээсэн, эсхүл бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх журмын дагуу үүрэг гүйцэтгэгчийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдолд дараахь үндэслэлээр батлан даагч үүргээсээ татгалзах эрхтэй:

- үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийн байдал эрс муудсан

- үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон

- үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй.

Асуулт байхгүй байна