Баталгаа

Баталгаа гэж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол түүний өмнөөс үүнийг гүйцэтгэхээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг хэлнэ.

Баталгааны үндсэн үүргийн гүйцэтгэлээс үл хамаарах байдал нь батлан даалтаас ялгагдах үндсэн болдог. Баталгаа нь дараахь огцлогтой. Үүнд:

• Иргэний хуулийн 234.5-д "Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй " гэж зааснаас үзвэл баталгаа гаргагч нь батлан даагчаас илүү эрсдэлтэй алхам хийж байгаагийн зэрэгцээ энэ нь тэдгээрийн хооронд хариуцлагын ялгаа буйг илэрхийлнэ.

Мөн түүнчлэн баталгааны гэрээнд түүний хүчинтэй байх хугацааг тогтоодог.

Батлан даалтын хугацаа нь үндсэн үүргийн хугацаатай ижил байдаг бол баталгаанд үндсэн үүргээс богино хугацаа тогтоож болно.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг тачын санаачилгаар гэрээг цуцàëж болохгүй.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Баталгааны гэрээг бичгээр байгуулна.

Асуулт байхгүй байна