Барьцаа

Барьцаа гэж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй бол тухайн эд хөрөнгө эрхээр үүргийг гүйцэтгүүлэхийг хэлнэ.

Бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай харьцуулбал эд юмсын эрхэд үндэслэх шинжтэй. Батлан даалт, дэнчин, анз, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хэрэглэж байгаа үед үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч этгээдэд эсвэл түүний үүргийн гүйцэтгэлийг баталж гүйцэтгээгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээж буй гуравдагч этгээдэд итгэх итгэл давамгайлж байдаг. Харин барьцааны үед үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой хэмжээгээр барьцаалуулагчид итгэж байдаг боловч дээрхи аргуудтай харьцуулбал үүрэг гүйцэтгэгчид итгэх итгэлээс илүү эд юмсад итгэдэг.

Барьцааны гэрээг заавал бичгээр байгуулна. Барьцааны зүйл нь:

- хөдлөх хөрөнгө

- үл хөдлөх эд хөрөнгө

- бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна.

Үл хөддөх хөрөнгийн барьцаа буюу ипотек

- бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг хэлнэ.

Асуулт байхгүй байна