Төрийн өмч

Төрийн өмч:

1. Нийтийн зориулалттай өмчид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар нийтийн зориулалттайгаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон хуульчилсан зүйлсийг ойлгоно. (Үндсэн хуулийн 6.1, 6.3). Үүнд: 

-Иргэдэд өмчлүүлснээс бусад газар

-Газрын хэвлий түүий баялаг

-Ус түүний доторх баялаг

-Ой түүний дагалдах баялаг

-Түүх соёлын цогцолбор болон хөшөө дурсгал

-Археологийн болон палентологийн олдвор 

Эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Улсын Их Хуралд байна.

2. Өөрийн өмчид нийтийн зориулалттай өмчлөхөөс бусад эд хөрөнгийг ойлгоно.

-Төрийн байгууллага, албан газар эзэмшүүлсэн эд хөрөнгө

-Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлэх эд хөрөнгө

-Төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж  дэх төрд ноогдох хувь хөрөнгө

-Улсын төсвийн хөрөнгө болон төрийн тусгай сан

-Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын эд хөрөнгө /хөдлөх, үл хөдлөх/

Асуулт байхгүй байна