Шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөн өмчлөгч

Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  2. шүүхийн шийдвэр
  3. шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн бол холбогдох баримт бичиг
  4. өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  5. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  6. үйлчилгээний хураамж:    20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг
  7. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. 
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна